ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ШУУРХАЙ ШТАБ: Эмийн үнэ зохиомлоор нэмэгдэж буй шалтгааныг тогтооно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-02

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр штабын бие бүрэлдэхүүнд хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг дахин нарийвчлан гаргах, нэн шаардлагатай гэсэн ангиллаар эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийг хилээр дараалалгүй нэвтрүүлсээр байхад үнэ нэмэгдээд байгаа шалтгааныг олж тогтоох, цаашид тасалдаж болзошгүй хүнс болон 18 төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн, 10 төрлийн эмнэлгийн хэрэгслийн татан авалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн иргэдийг вакцины III тунд хамруулах ажлыг эрчимжүүлж, коронавируст халдварын үеийн тандалт, хариу арга хэмжээ, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллах чиглэл өгөв.