04-ний өдөр: Цасан шуурга: Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-0.7 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 8-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 01:30-06:40 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.
04-05-нд шилжих шөнө: Цасан шуурга: Баянхонгор аймгийн нутгийн баруун өмнөд хэсэг болон зүүн хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-16 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 01:10-03:45 цаг, Өвөрхангай аймгийн нутгаар 0.0-5.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-15 метр, цасан шуурга 01:05-04:15 цаг, Хэнтий аймгийн нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-2.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-15 метр, зарим үед секундэд 16-22 метр хүрч, цасан шуурга 03:16-05:50 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.
Арваннэгдүгээр сарын 04-ний 08 цагаас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-6.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Цэцэрлэг, Булган, Өвөрхангайн Хархорин, Баруунбаян-Улаанд 5.0-6.0мм, бусад хэсгээр 0.0-3.5 мм цас орж, цасан шуурга шуурсан байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Хөвсгөлийн баруун болон өмнөд, Увс, Завхан, Сэлэнгийн зүүн, Архангай, Өвөрхангайн ихэнх нутаг, Төв аймгийн хойд болон зүүн, Хэнтийн баруун хойд, Баянхонгорын зүүн болон өмнөд, Булганы хойд хэсэг, Говь-Алтайн зарим газраар 1-18 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчинд 18 см, Баян-Өлгийн Даянд 15 см, Өвөрхангайн Баруунбаян-Улаанд 12 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Баян-Өлгийн Дөчинжилд 10 см, бусад хэсгээр 0-9 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Температур их: Өчигдөр өдөр говь, талын нутгаар 1-15 градусаар дулаарч, бусад нутгаар 1-21 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -11...-17 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -6...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +5...+12 градус, бусад нутгаар -5...+4 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө бүх нутгаар өмнөх шөнөөсөө 1-17 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар -27...-34 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -3...-10 градус, бусад нутгаар -10...-20 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт 0.0 мм цас орсон байна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өнгөрсөн шөнө -13...-15 градус, өчигдөр өдөр 0...-2 градус байв.