Увс аймаг, Бөхмөрөн суманд хүн хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, тус сумын "Хар Алтад" багийн "Хужирт" гэх газарт УАЗ-31512 загварын автомашин эзэнгүй байдалтай байна, жолооч нь хувцсаа машиныхаа гадна тайлаад явжээ гэх дуудлага иргэдээс иржээ.
Дуудлагын дагуу энэ сарын 06-ны өдөр сумын Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн иргэдийн эрлийн баг 60 км замыг туулан очиж, тус автомашины жолооч настай эрэгтэй Д гэгчийг эрэн хайсан бөгөөд автомашинаас нь зүүн зүгт 6 километрийн зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.
Улмаар өчигдөр өглөө эрлийн ажиллагааг дахин 07:00 цагт эхлүүлж, 12:35 цагт “Хужирт” гэдэг газраас баруун зүгт хоёр км-т “Мөстийн гол” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.