ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нууранд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-09

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газарт "Хөтөл ус" нууранд хүн живж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 28-ны өдрийн 05.53 цагийн үед автомашин дотор хүн живлээ гэх дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодсон этгээд машинтайгаа нууранд сууж, улмаар өөрөө амьд гарсан ч зорчигч нь гарч чадаагүй гэх мэдээлэл өгчээ. 

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын ЗДТГ-ын алба хаагчид нийлэн энэ сарын 08-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Өнөөдөр өглөө мөн л эрлийн ажиллагааг 07.30 цагт эхлүүлсэн бөгөөд өнөөдрөөс аймгийн Онцгой байдлын дарга, болон Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тэнд ажиллахаар болжээ.

Нуур одоогоор зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см хөлдсөн бөгөөд 102 цооног гаргаж, 12 удаагийн шумбалт хийсэн ч амжилтгүй болоод байгаа аж. Хүйтний улирал хаяанд ирж, томоохон гол мөрөн нуурууд хөлдөж эхэлж буй энэ үед иргэдийг автомашинтай болон явганаар мөс гарахгүй байхыг холбогдох албаны хүмүүс сануулж байна.