Цаг агаар хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой дараах зөв галлах зөвлөмжийг даган угаарын эрсдэлээс сэргийлээрэй.
1. Дээрээс нь ноцоож галладаг зуух галлах заавар
-Зуухны хөндийд 2-3кг түлшээ хагалалгүй хийнэ.
-Дээрээс нь хагалсан 0,5-1кг модоо байрлуулж асаана.
-Төслийн зуухныхаа хавхлагийг нээнэ.
-Дахин түлш нэмэхдээ өмнөх шахмал түлшээ бүрэн шатсаны дараа галлана.
-Зуухыг суурилуулахдаа яндан, ханан пийшингийн сойлтоор утаа гарч байгаа эсэхийг шалгана.
2.Доороос өрдөж галладаг зуух галлах заавар
-500-1кг хагалсан мод хийнэ.
-2-3кг түлш дөлтэй үед хийнэ.
-Хагас цагийн дараа агаар соролтод нөлөөлөхгүйгээр түлш цэнэглэнэ.
-Түлшээ бутлахгүйгээр хийнэ. Дотор агаар соролтыг өөрчилж болохгүй.
- Нэг цагийн дараа түлш унтрахаас өмнө нэмж цэнэглэнэ.
Зөв галлаж угаарын хийн эрсдэлээс сэргийлье. Өнөөдөр өдөртөө хоёр хэм, шөнөдөө -9 хэмийн хүйтэн байна.