"IBJIF" холбооноос зохиодог Бразил Жюү Жицүгийн Мастерсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо болж байна.
Тэгвэл тэмцээний -76.2 кг жинд Б.Бундхорол алтан медаль хүртсэн бол, Т.Тулга мөнгөн медаль хүртжээ. Мөн Жюүжицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний М3 ангиллын +100кг жинд барилдсан "Их шавь дэвжээ", Монде группын тамирчин Гунаажавын Эрхэмбаяр аваргын алтан медаль хүртлээ. JJIF холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд эхлэх бөгөөд манай тамирчид эх орноосоо морджээ.
Мөн АНУ-ын Лас Вегас хотноо болж буй тус тэмцээнд Америк дахь монголчуудын төлөөлөл мөн эх орныхоо нэрийн өмнөөс орж байгаа билээ.