ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Дэлгэрсайхан: Би олон сар таягтай явж байж, яаж хүн зодох юм бэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-12

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хятад компанийн инженерийг зодож хөлийнх нь махыг ил гартал тамласан, тархи толгойнд нь хүнд гэмтэл учруулсан гэх мэдээлэл өчигдөр шөнө "Ноцтой мэдээ" сонин зэрэг сошиал хуудсуудад тавигдсан билээ. Мөн Б.Дэлгэрсайханы оффисын гадна дуудлагаар очсон цагдаагийн машин, түүнд зодуулсан гэх хятад иргэний зураг ч тавигдаад байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Та нар намайг харж байгаа биз дээ. Би олон сар доголж, таягтай явж байгаа хүн яаж хүн зодож чадах юм бэ. Ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх байх. Би тэр хятад компанитай огт холбоогүй, тийм хүн ч танихгүй" хэмээжээ. Гэвч түүний захиалга өгч явуулсан хүн зодсон гэх мэдээлэл ч гараад байгаа бөгөөд бид албан ёсоор тодруулаад эргэж мэдээлэх болно. Тухайн иргэн одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэх бөгөөд хохирогч болон орчуулагч нь энэ талаар сэтгүүлчдэд хандана гэжээ.