Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Улмаар хэд хэдэн асуудлаар үүрэг чиглэл өгчээ. Мөн энэ үеэр өнөөдрийн байдлаар халдварын нөхцөл байдал ямар түвшинд байгаа талаар мэдээлэл солилцжээ.
Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт буурсан байна. Хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо мөн буурч байгаа бөгөөд нэмэлт III тунгийн хамрагдалт хангалтгүй байна гэж үзсэн аж.
Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдвал улбар шар бүсээс шар бүсэд шилжих боломж бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан хотын даргад танилцуулав. Тодруулбал, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа танилцуулав.
Тэрбээр, "Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт болон мидлингийн нөөц хангалттай сайн байна. Өдөртөө борлуулалтын цэгт 2630 тонн түлш түгээж байна. Барьцалдуулагчийн 230 мянга гаруй тонн, шахмал түлшний 44.228 тонн нөөцтэй. Нийт борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. Өдөр тутамд 250 машин тээвэрлэлт хийдэг. Хүндрэлтэй асуудал гэвэл шуудайны хүрэлцээ байсан. Гэвч өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн бол удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэлдээ ороод байна. Тиймээс шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй гэлээ.
Тэгвэл шахмал түлшний шуудай дахин тасрахгүй гэсэн мэдээлэл өгснөөс гадна шахмал түлшний 44228 тонн нөөцтэй байгааг мөн хэлэлцсэн гэлээ. Өнөөдрийн хуралдаанаар мөн аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өгчээ.