Цахим орчинд тэр дундаа фэйсбүүк олон нийтийн сүлжээ ашиглан бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн ноцтой гэмт хэргийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн "ЭЦА-ны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 8-13 настай охидуудтай зориудаар бэлтгэсэн хуурамч фэйсбүүк хаяг ашиглан танилцаж хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж бэлгийн харилцаанд орсон, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хэргийг шалгахад насанд хүрээгүй Н, Ш нартай бэлгийн харилцаанд орсон болох нь тогтоогдсон. Одоогоор хэрэгт холбогдогчийг цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сайн найз ярилцагч нь байхыг зөвлөж байна. Мөн ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу" гэв. Бид энэ талаарх мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
https://www.facebook.com/policemng/videos/404914824430119