“Драгон” төвийн урд зогсоолд Улаанбаатар-Өвөрхангай чиглэлд үйлчилгээнд явдаг автомашины жолооч энэ сарын 25-нд үйлчлүүлэгчээ биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн харьяат 31 настай эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн машинд суусан байна. Гэтэл тухайн тэрэгний жолооч болох 29 настай эрэгтэй эл байдлыг далимдуулан машин дотроо хүчинджээ. Иймд шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа машинд суухдаа анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.