Өчигдөр буюу энэ сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайвны гүүр дээр зам тээврийн ноцтой осол гарчээ. Осол хийсэн жолооч нь 2.26 хувийн согтолттой байжээ.
Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын албаны цагдаагийн алба хаагчид хэргийн газар ажиллав. Тус албаны алба хаагч Г.Отгонтамир энэ талаар ярихдаа "Тээврийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. тухайн ослыг хийсэн жолооч нь 2.26 хувийн согтолттой буюу жолоодох чадвараа 100 хувь алдсан байсан.
Ослын улмаас эвдэрч гэмтсэн тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх гэж байна. Он гарснаас хойш хойш буюу энэ оны эхний арван сарын байдлаар 29040 жолоочийг тээврийн хэрэгсэл согтуугаар барьж явсныг нь саатуулж, таслан зогсоосон. Хэрвээ эдгээр жолооч нар зам тээврийн хөдөлгөөнд оролцсон бол хэчнээн хүний амийг хохироох байсан бол.
Зөвхөн энэ онд гэхэд л 92 хүн согтуу жолоо барьсан жолоочийн буруутай үйлдлээс болж амиа алдлаа. Өнгөрсөн долоо хоногийн амралтын хоёр өдөр л гэхэд 378 жолоочийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь саатуулсан. Хэрвээ та уусан л бол битгий жолоо бариач ээ. Цуг явж байгаа хүмүүс нь битгий бариулаач ээ гэж уриалж байна" гэлээ. Тус ослын улмаас хоёроос гурван машин эвдэрсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй аж.