ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-27

Өнөөдөр өглөө 09:00 цагийн үед Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирлыг үл таних этгээдүүд гэрийнх нь гаднаас хулгайлжээ. Энэ талаар тус сургуулийн Монгол талын захирал олон нийтэд мэдээлээд байна.

Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат өнөөдөр 13:00 цагийн орчимд видео мэдэгдлийг цахим сүлжээнд байршуулсан бөгөөд тэрбээр “Монгол улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан сургууль хэмээн олон нийтэд танигдсан сургуульд 24 жил ажилласан Veysel Akcay захирлыг "үл таних" хүмүүс өнөөдөр өглөө 09 цагийн үед гэрийн гаднаас нь хулгайлсан” хэмээсэн юм. Түүний хувьд энэ хэргийн ард Туркийн тал байх магадлалтай гэж үзэж буй аж.  

Тэд энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн албад мэдүүлэг өгөөд байгаа юм байна. Харин Цагдаагийн газраас уг хэргийг шалгаж, нөхцөл байдлыг тодруулсныхаа дараа албан ёсоор мэдээлэл өгөх аж.