ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буянт-Ухаа-1 хороололд хүүхдээ орхисон эцэг, эхийг олж тогтоожээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-23

Энэ оны арваннэгдүгээр сарын 04-ны өдөр 19.20 минутын орчим Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа-1 хорооллын орцонд өлгийтэй хүүхдээ орхисон байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиж, хүүхдийг эсэн мэнд ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл цагдаагийн албан хаагчид хүүхдийг орхисон ээжийг болон эцгийг нь олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Энэ талаар ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Т.Билгүүн ярихдаа “Арваннэгдүгээр сарын 04-ны өдөр 19.20 минутын орчим Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа-1 хорооллын орцонд нярай хүүхдээ орхисон байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлага мэдээллийг хүлээн авч, ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд эцэг, эхийг нь олж шалгалтын ажиллагаа явуулж байна. Хүүхдийг Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн” гэлээ.