ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УОК: Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадаадын иргэнийг Монгол Улс хүлээн авахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-27

Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай коронавируст халдварын шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ /2021.11.26/ мэдэгдэл гаргасантай холбоотойгоор УОК өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх

2. Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах

3. Өмнөд Судан Улсаас ирэх энхийг сахиулагчдыг тусгаарлах / Одоогоор Өмнөд Суданд шинэ мутаци бүртгэгдээгүй/

4. Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах

5. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, шинэ мутаци бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг гаргалаа.

Нэмэлт мэдээлэл: коронавируст халдварын шинэ мутаци Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Маливи, Израйль, Бельги улсуудад болон Хонконг-д бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутаци тархаж байгаатай холбоотойгоор улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.