Коронавируст халдварын шинэ "Омикрон" хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна.
Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны "Шуурхай баг" хяналт тавьж ажиллаж байна.