ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэдийн данс руу нэвтэрч тэрбум гаруй төгрөг завшсан этгээдийг АНУ-аас албадан авчирлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-02

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан бусдын интернет банкны кодыг хууль бусаар олж аван нэвтэрч мөнгө авдаг Б.Сод-Оргил гэгч этгээдийг АНУ-аас тусгай үүргийн нислэгээр авчирлаа.

Тухайн этгээд нь АНУ-д амьдардаг бөгөөд Монгол Улсдаа амьдарч буй иргэдийн данс руу хууль бусаар нэвтэрч мөнгө авахаас гадна аж ахуйн нэгжүүдийн гадаад руу гүйлгээ хийдэг данс, мэйл хаяг зэргийг бага зэрэг өөрчлөн өөр лүүгээ мөнгө шилжүүлж авдаг, мөн АНУ-д ч нутаг нэгтнүүдээ залилж, хууль бусаар мөнгийг нь авч энэ ажлаараа амьжиргаагаа залгуулж байжээ.

ХААН банк зэрэг нэр бүхий банкны данснаасаа иргэд их хэмжээний мөнгөө алдаж буй талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсаны дараа шалгалт явуулахад тухайн этгээд нь АНУ-д амьдардаг нь тодорхой болсон бөгөөд тус улсын хууль хяналт болон Интерполд хандсаны үр дүнд Б.Сод-Оргил гэгчийг саатуулсан аж. Тухайн этгээд нь олон удаагийн үйлдлээр нийтдээ тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа юм.