ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Анхбаяр: Охины гэр бүлийг хамгаалалтад авна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-02

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын дунд сургуулийн сурагчдад зодуулан хүчирхийлэлд өртсөн 13 настай охины асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Гадаад улсад оршин сууж буй Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд Консулын хэлтэс нь ЭСЯ-ндаа мэдэгддэг журамтай. Охины хэргийн талаар Гадаад харилцааны яам, Консулын хэлтэс, ЭСЯ-нд мэдэгдээгүй юм билээ. Бид энэ хэргийг өнөөдөр мэдэж байна. Анхаарал хандуулж, санаа тавьж ажиллаж байгаа.

Хохирогч охины ар гэр мэдэгдэж болохгүй гэсэн ч БНСУ-ын талаас бидэнд яагаад мэдэгдээгүйг тодруулна. Охины гэр бүлийнхэн хэрэг ингэж өндөр түвшинд яригдсанд санаа зовниж байгаа юм билээ. Тиймээс гэр бүлийг нь хамгаалалтад авна.

Хэргийг зохих журмын дагуу шийдүүлэх шаардлага тавина. Мөн аль ч улс оронд байгаа иргэд хүчирхийлэлд өртсөн, гадуурхагдсан, зодуулсан ийм төрлийн хэрэгт холбогдсон бол Элчин сайдын яам болон Консулын хэлтэстэй хандаж байгаарай. Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайд хөдөө ажлаар явж байгаа учраас орлож байгаа хүнтэй нь өнөөдөр уулзана” гэлээ.