Өнгөрөгч баасан гарагт буюу аравдугаар сарын 10-ны өдөр 14:40 минутын орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо "Натур" орчмоос Н.Лхагвасүрэн гэгч эмэгтэй гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Тэрбээр, 57 настай бөгөөд алга болох үедээ хар саарал өнгийн булган шуба, шаргал ноолууран малгай, хар өмд хар гуталтай гарсан аж.
155 см орчим өндөртэй, 60 орчим кг жинтэй шар царайтай бөгөөд тухайн хүний талаарх мэдээллийг 94082021, 102 дугаар утсанд мэдэгдэнэ үү хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд шагналтай бөгөөд мөн цагдаагийн албан хаагчдад мэдэгдэж болох юм байна.