Баян-Өлгий аймгийн харьяат, 52 настай эрэгтэй С нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, улмаар 21 настай эмэгтэйг жирэмсэн болгосон ч хүүхдээ үл хайхарсны улмаас аминд нь хүрчээ. Тодруулбал, С гэгч нь гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг байхдаа аймгийнхаа 21 настай эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэжээ.
Охин жирэмсэн болсноо хэлж, хүүхдийг нь төрүүлсний дараа С гэгч нь эхнэртэйгээ зөвшилцөн бутач хүүхдээ өргөж авах шийдвэр гаргасан байна. Гэсэн ч хүүхдийг гэртээ авч ирсэн өдрөө үл хайхарч нярай хэт их уйлсны улмаас амьсгалын болон хоол тэжээлийн дутагдалд орж нас баржээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгах явцад нярайг хууль ёсны ямар ч бичиг баримтгүй үрчлүүлсэн болохыг олж тогтоосон бөгөөд, задлан шинжилгээгээр амьсгалын дутагдалд орсны улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан аж.
Улмаар, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээс 52 настай эрэгтэй С-д нярай хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд асрах, мөн үндсэн эрх болох амьд явах эрхийг нь хангах үүргийг үл биелүүлснээс хүүхдийн амь нас хохирсон гэм буруутайд тооцож гурван жил, харин эхнэр М болон нярайн ээж Е, нярайг төрүүлсэн бүсгүйн төрсөн ээж С нарт тус тус хоёр жилийн хорих ялыг оноосон байна.