ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг энэ сарын 22-нд нөхөн олгоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-16

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргасан хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг энэ сарын 13-наас иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн билээ. Гэвч 54 мянган иргэний нэр дансны зөрүүтэй асуудлаас болж түр хойшилж, энэ сарын 22-нд олгохоор болсон гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ. 

Тэрбээр, "Хүүхдийн мөнгийг энэ сарын 22-нд нөхөн олгоно. Та өөрийн дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудас руу хандаж засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргаарай. Бид тэтгэвэр тэтгэмж, халамжийн мөнгөө энэ сарын 13-наас шилжүүлж эхэлсэн. Дийлэнх хүмүүсийн, тэр дотроо хүүхдийн мөнгө олгогдсон байгаа. 

Жаахан тиймхэн мэдээ нь гэвэл нийт 2.4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган иргэдийн шилжүүлэг түр саатсан. Энэ нь тухайн дансны мэдээлэл “Монгол банкны CAM” системийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, банкны системийн цахимжилт явагдаж байгаатай холбогдуулан Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаа. Ингэсгээр цаашид “нэр данс зөрүүтэй” гэж аливаа гүйлгээ буцаагдахгүй болно гэсэн үг.  

Бид банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хэрэв Та дээрх 54 мянган иргэний нэг бол бид удахгүй тантай холбогдоно. Эсвэл энэ хугацаанд та өөрөө дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудсанд засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргах хэрэгтэй шүү" хэмээлээ.