ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг хүлээн авч дууслаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-12-24

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн 302 тоот өрөөнд хүлээн авч дууслаа.

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулсан Сонгон шалгаруулалтын комисс нь материал ирүүлсэн нэр бүхий 8 оролцогчийг бүртгэх эсэх асуудлыг “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу хянан шийдвэрлэх ажлыг эхлүүллээ. 

Сонгон шалгаруулалтын комисс нь Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөлөл бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.