Цагдаагийн байгууллагаас арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд хүн нас барсан 70 тохиолдолд “Хэргийн газрын үзлэг” хийжээ. Урьдчилсан байдлаар осгож, хөлдөж нас барсан ес, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс зургаан тохиолдол бүртгэгдсэн аж.
"Хүний амь нас, эрүүл мэндээс чухал баяр, архи дарс гэж байхгүй билээ.Тиймээс эрүүл мэндийн төлөө, нөхөрлөлийн төлөө, сайн сайхны төлөө, аз жаргал, амжилт, бүтээлийн төлөө гэж нэгнийгээ уруу татаж, архиар шахаж, уусангүй, намайг хүндэлсэнгүй гэж гомдож, тунирхаж, шөнө оройн цагаар нэгнийгээ хяналтгүй явуулж байгаа таны “…….. төлөө” гэх уриа золгүй явдлаар төгсөж байгааг сэрэмжлүүлж байна" хэмээн Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.