ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

15 машины эд зүйлсийг эвдсэн хүүхдүүд 15 сая төгрөгийн торгууль төлнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-12-27

Энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Хангай" хотхоны ... байрны зүүн талд автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага Цагдаагийн байгууллага иржээ.

Улмаар, Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг 2005 онд төрсөн А, Т нар үйлдсэнийг илрүүлэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Урьдчилсан байдлаар сэжигтэн этгээдүүд гэртээ компьютер тоглоом тоглож байгаад гарч эд зүйлс эвдэх үү гэсэн нэгнийхээ үгэнд орж энэ хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлээд байгаа аж. Тэд урьдчилсан байдлаар 15 сая төгрөгийн өрөнд ороод байгаа юм байна.