ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гоожингийн өндрийг хамгаалалтад авч, сэргээн засварлана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-29

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, Улаанбаатар хотын анхны Европ хийцийн барилгуудын нэг гээд түүх, дурсгалын өв болсон "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч, газрын зөвшөөрлийг цуцалж, сэргээн засварлахаар боллоо.

Ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан сэргээн засварлах, орчныг нь тохижуулж, музейн зориулалтаар ашиглахыг хариуцсан хүмүүст үүрэг болгосон аж. Гэхдээ тус түүхэн орон сууцны газар эзэмшилтэй холбоотой маргаан үүсч байгаа бөгөөл Гоожингийн өндрийн газар ямар замаар хувьд шилжсэн болохыг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ Хотын дарга Д.Сумъяабазар онцоллоо.

Тэрбээр, "Одоо газар эзэмшиж байгаа иргэнд яг бодитоор хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг шүүхээр тогтоолгоно.Төсвийн мөнгийг тооцоо судалгаа, баталгаагүй зүйлд зарцуулж болохгүй. Шинэчлэх ажил, хуулийн маргаанаас гадна "Гоожингийн өндөр"-ийг яаралтай хамгаалалтад авах шаардлага үүсч байгаа. Үгүй бол санаатай санаандгүй байдлаар түүх, соёлын өвөө алдах эрсдэл өндөр. Нийслэлийн удирдлагын баг цаашид түүх, соёлын өвөө хамгаалж үлдэх, сэргээн засварлахад онцгой анхаарч ажиллана" хэмээлээ.