ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөр эрхлээгүй иргэнд цалин олгосон хурандаа Д.Алтангэрэлийг ажлаас нь чөлөөлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-03

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан доктор, хурандаа Д.Алтангэрэл гэгч нь эмэгтэй ажилтнуудадаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогджээ.

Тодруулбал, эмэгтэй ажилтнуудаа өрөөндөө дуудаж толгой хүзүүгээ бариулах нэрийдлээр биед нь хүрч, үнсэж тэврэх зэрэг үйлдэл гаргаж, эсэргүүцсэн ажилтнаа “Энэ чинь миний өөдөөс өрвөлзлөө. Арга хэмжээ ав” гэх зэргээр дарамталдаг байсан гэх. Улмаар бэлгийн дарамтад орсон хохирогч нар ОБЕГ болон ХЭҮК-т хандан өргөдөл гаргаснаар ХЭҮК-оос тухайн албан тушаалтанг ажлаас чөлөөлөхийг шаардсан албан бичгийг ОБЕГ-т хүргүүлж байжээ.

Мөн АТГ-аас түүнийг шалган, нийтийн албанд ажиллуулахгүй байх дүгнэлт гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс ажлаас нь халах шийдвэрийг  өнгөрсөн оны нэгдүгээр сард гаргажээ.  Гэсэн ч ажлаас халах бус эсрэгээрээ Д.Алтангэрэлийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргын албан тушаалд томилсон байсан аж.

Харин 2021 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тушаал гаргаж, хурандаа Д.Алтангэрэлийг төрийн албанаас халах шийдвэр гаргажээ. Тодруулбал, түүнийг ашиг сонирхлын зөрчил гаргасан, алба хаагчдад хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, албан тушаалаа урвуулан ашигласан, албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл,санхүүгийн эх үүсвэрийг ашигласан, байгууллагын даргыг бодит мэдээллээр хангаагүй, алба хаагчдыг дарамталж, хууль бус баримт үйлдүүлэн хөдөлмөр эрхлээгүй иргэнд цалин олгуулсан гэж үзэн ажлаас чөлөөлсөн байна.