Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болох гурван барилга шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.06 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтрааж чадсан аж.
Энэ талаар "Тавантолгой түлш" компаний зүгээс мэдэгдэл гаргасан бөгөөд “12 шугамын нэг шугаманд гал гарсан ч шуурхай арга хэмжээ авч унтраалаа. Үйлдвэрлэлийн доголдол гарахгүй. Налайх дахь зүүн үйлдвэрийн нөөц шугамыг ажиллуулан, нийслэлийн хэрэглээг хэвийн хангана” хэмээжээ.