Мэдээллийн зарим сайтуудаар гадаадад очсон Монгол Улсын хоёр иргэнээс омикрон хувилбар илэрчээ. Монгол Улс хэдийнэ дотооддоо алдчихаад байжээ гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл ХӨСҮТ-өөс дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
Тэрбээр, мэдэгдэлдээ "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол Улсаас гадаад улсад зорчсон иргэдээс "Ковид-19" эерэг илэрвэл ХӨСҮТ лүү мэдээлэгддэг ба 2021 оны арванхоёрдугаар сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн байна. Монгол хоёр иргэн гадаадад зорчиж тэднээс омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэлээ" хэмээжээ.