ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1010 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр иргэн нас баржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-09

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын дэгдэлтийн талаарх цаг үеийн мэдээллийг бэлтгэн хүргэв. Шинэ оны өмнөхөн нэг оронтой тоо руу орж байсан ковидын өвчлөл гурав хоногийн өмнөөс огцом нэмэгдэж, өдрийн батлагдсан тохиолдол 1010 хүрчээ. Үүнээс зөөвөрлөгдсөн 8 тохиолдол илэрсэн бол Улаанбаатар хотод 771, орон нутгаас 231 шинэ тохиолдол илэрчээ.

Өчигдрийн байдлаар нэн хүнд 23, хүнд 398, хүндэвтэр 2483 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1999 болж нэмэгдсэн байна. Иргэн та амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, шинэ төрлийн омикрон хувилбараас өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.