ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Пфайзер вакцины хадгалалтын хугацааг гурван сараар сунгалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-10

ЭМЯ-наас вакцины хадгалалттай холбоотой мэдээллийг олон нийтэд цацлаа. Тодруулбал, тус мэдэгдэлд "Пфайзер компаний үйлдвэрлэсэн "Комирнэти" вакциныг хадгалалтын зөв горимд буюу цельсийн -60-90С хэмийн гүн хөлдөөгчинд хадгалсан тохиолдолд хадгалалтын хугацааг дахин гурван сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгдсэн захиаг ДЭМБ-аас 2021 оны есдүгээр сарын 21-ны өдөр Пфайзер компанид хүргүүлсэн байна.

Ингэснээр манай оронд нийлүүлэгдсэн вакцины хадгалалтын хугацаа мөн адил гурван сараар сунгагдаад байна. Үүнтэй холбоотойгоор Пфайзер компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа есөн сар болгон гаргаж эхэлжээ" хэмээн мэдэгдлээ.