ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМДЕГ: Ковидоор дахин өвдсөн бол багц олгохгүй гэх шийдвэр гараагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-11

Сошиал орчинд болон зарим өрхийн эмнэлгүүд ковидоор дахин өвдсөн иргэдэд эмийн багц олгохгүй гэж мэдэгдлээ гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Мөн мэдээллийн сайтуудын очиж сурвалжилсан өрхийн эмнэлгүүд ч санхүүжилт байхгүй учраас дахиж өвдсөн иргэдэд өрхөөс олгодог багцыг дахиж олгох боломжгүй хэмээн мэдэгдсэн байдаг. 

Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "ЭМДЕГ-аас Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Хэрвээ танд ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй гэсэн мэдээлэл өгсөн ӨЭМТ байгаа бол ЭМДЕГ-ын албан ёсны тэмдэглэгээтэй фэйсбүүк хуудаст хандан, коммент хэсэг нэрийг нь үлдээнэ үү" хэмээжээ. Иймд иргэд та бүхэн хаана ямар өрхийн эмнэлэг яагаад өгөхгүй хэмээн мэдэгдсэн талаарх баталгаатай мэдээллийг ЭМДЕГ руу илгээж болох нь ээ.