ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

2006 оны 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хаслаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-01-12

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татахаар болсныг Төв банкнаас мэдээллээ. 

Учир нь уг мөнгөн дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас хуурамчаар үйлдэх тохиолдлууд их байгаа учраас уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож, дээрх дэвсгэртийг эзэмшиж буй иргэдийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулахыг санууллаа.