ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ сарын 17-ноос эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ

O.Admin
2022-01-14

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад орууллаа. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ.

Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ.