ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автобусны ослын улмаас гэмтсэн иргэдийн биеийн байдал хэвийн байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-01-19

Өнөөдөр өглөө 09.50 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Гуравдугаар сургуулиас Хүнсний дөрөв рүү эргэх уулзварын дэргэд гурван автобус, гурван жижиг тэрэг мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас автобусанд зорчиж явсан иргэд цөөнгүй нь бэртэж гэмтсэн юм.

Нэг иргэн автомашинд мөргүүлж, маш хүнд гэмтсэн бөгөөд тухайн иргэнд түргэн тусламж үзүүлсэн. Харин автобусанд зорчиж явахдаа гэмтсэн иргэдийг автобусанд суулган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бол ослын улмаас хүнд гэмтэл авсан гэж тодорхойлсон дөрвөн иргэнийг ГССҮТ рүү тээвэрлэн хүргэжээ. Улмаар эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа ажээ.