ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийт шүүгчийн хуралдаан хойшлогдлоо

O.Admin
2022-01-21

Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс мөн сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан нэгдүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшлогдлоо. Нийт шүүгчийн хуралдааныг дахин товлон зарлаж, мэдээлнэ.

Тус хуралдаанаар МАН-ын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтөөс гадна АН-ын тамганы асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан билээ.