Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат найз МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас олон сар ухаангүй байсны эцэст өнгөрөгч сард бурхны оронд заларсан билээ. Тэгвэл талийгаачийн шүүх шинжилгээний эхний дүгнэлт гарсан талаар түүний хань Б.Нандинцэцэг бичжээ.
Тэрбээр, “Хайрыгаа маш их санаж байна. Хайр халамжаар нь дутаад байна. Цаг хугацаа хурдан юм аа. Хайрт ханиа алуурчдын гарт алдаад шулуухан хэлэхэд 10 сар гаран боллоо. Яагаад алуурчид гэж олон тоон дээр хэлж байна гэхээр хажууд нь амаараа хатгагч хийсэн өвгөн, хаяад зугтсан хамсаатан магадгүй гар хөлийг барьж өгчихөөд зугтсан байх өндөр магадлалтай. Бөөн юм болоод байна шүү дээ гэхэд хээв нэг миний өрөөний тавилга өнгөрлөө гээд хаяад явсан эр хүний үнэргүй дүр исгэгч нарын цэвэр буруугаас болж, алуурчны гарт алтан амиа алдсан ханиа бодохоор гол зурж элэг эмтэрч байна. Нөгөө алуурчин нь яасан хам хэрэг, бүлэг болвол ял нь хүндэрнэ гээд бүгдийг нь буруугүй гэж жүжиглэсэн хэрнээ шантаажилж эмчилгээний мөнгө нэхээд л…
Үнэхээр л ямар ч буруугүй бол ядаж ирэхгүй юм аа гэхэд утас, viber, фэйсбүүк бүгдийг нь мэдсээр байж эмгэнэл илэрхийлж яагаад болдоггүйн бол!!! Ганзул гэх эмэгтэй харин надтай ирж уулзаж эмгэнэл илэрхийлээд явсан. Эх хүн учраас бас нэг хүн чанар гаргасан байлгүй дээ.
Эхэндээ алуурчингийн эхнэр нь хүртэл над руу н.Эрдэнэбат гэдэг Хо нэртэй хорчин л юм ярьсан гэж байна. Гал-Эрдэнэ хаалгыг нь түгжиж алалцаг гээд хаяад явдаг байна гэж ярьж ярьчихаад дараа нь тэднийг дурсахаа ч байсан. Бид өдийг хүртэл дэндүү хүлцэнгүй, дэндүү хүнлэг хандсан шүү муусайн хог шаарнууд минь. Мөрдөн байцаах ажиллагаа яаж явдгийг хэдүүлээ харна аа. Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөвөөр гарсан байна лээ, баярлалаа” хэмээн бичжээ.