ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

QR код уншуулан эрүүл мэндийн мэдээлэл авах боломж бүрджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-02-14

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч-иргэдэдээ мэдээ, мэдээллийг хялбар, шуурхай хүргэх зорилгоор QR /Quick Response/ буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэлсэн байна. 

QR кодыг уншуулахад тусгай төхөөрөмж шаардлагагүй бөгөөд ямар ч төрлийн ухаалаг утас байсан хялбархан уншуулах боломжтой бөгөөд ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү кодыг ашиглан авах боломжтой юм.