ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвчтэй хүүхдийн зураг ашиглаж хандив цуглуулсан этгээдийг саатуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-02-18

Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж бусдыг залилсан этгээдийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай  Г нь өнгөрөгч 2020 онд 3-6 сарын хугацаанд бага насны, амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж бусдыг төөрөгдүүлж оруулсан.

Улмаар хандив нэрийдлээр 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Сүүлийн үед гадны сайтуудад гарсан өвчтэй хүүхдийн зургийг ашиглан хандив цуглуулах, бусдыг залилах ийм төрлийн хэрэг цөөнгүй гарч буй учраас иргэд хандив өгөхдөө албан ёсны данс, нэр зургийг нягталж хандив өгөхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.