Монгол Улсаас Польш улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украины хилийн зурвасаас авчээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш улсад ирээд байна.
Өнөөдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр мэдэгджээ.
Гэвч дайны хүнд нөхцөл байдалд байгаа Харьков хотноо 10 монгол оюутан өчигдрийг хүртэл орон сууцны хонгил, метроны буудал зэргээр хоноглож байгаа бөгөөд гурван ширхэг ус, хэсэгхэн талхнаас өөр хүнсгүй байгаа гэдгээ өчигдөр олон нийтийн сүлжээнд байрлуулсан бичлэгийнхээ үеэр мэдэгдсэн байдаг.