ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эх орондоо буцах хүсэлт гаргасан бүх иргэнээ Украинаас татан авлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-03-02

ЭСЯ-ны ажилтнууд өнөөдөр орон нутгийн цагаар 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас авлаа. Ингэснээр нийт 58 иргэнээ Польш улс руу татан авлаа.

Эх орондоо буцах хүсэлт гаргасан бүх иргэнээ ийнхүү бүрэн татан авч дууслаа. Эдгээр иргэдийн  гурав нь эх орондоо ирсэн бол 15 нь гуравдугаар сарын 3-ны өдөр буюу маргааш ирнэ.

Польшид байгаа үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр ирүүлэхээр ажиллаж байна.