Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 03-наас 04-нд шилжих шөнө Улаанбаатар хотод хүн амины ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Дрийм плаза" хотхонд нэг хүн өөрийгөө хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнээ хутгалж хөнөөгөөд улмаар хэргээ нуун далдлахын тулд хуурамч дуудлага өгсөн хэрэгтнийг саатуулсан байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мөн хутгалуулсан хүн байна гэх дуудлагын дагуу очиход 51 настай эрэгтэйг 64 настай Э гэгч нь хутгалж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсныг шуурхай ажиллан илрүүлсэн аж. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.