Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 189 тохиолдол /Улаанбаатарт 91, орон нутагт 98, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 1377 хүний
- 358 нь хүүхэд,
- 100 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 4863 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 315
- Хүндэвтэр 909
- Хүнд 139
- Нэн хүнд 14 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.