Өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-нд зорчигч тээврийн автобус автомашинтай мөргөлдөсний улмаас хүний амь нас хохирсон ноцтой осол гарчээ.
Тоёота Камри маркийн автомашины араас зорчигч тээврийн автобус мөргөсөн байна. Улмаар автомашин эсрэг урсгалд орж Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөжээ. Уг ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.
Уг осол БГД-ийн 20 дугаар хороо "Эрчим хүч" -ний гудамж Хөсөг Трейд ХХК руу явах замд гарсан талаар Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ. Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд тормос ажиллаагүй гэж мэдүүлжээ.