ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАНИЛЦ: Дараах эрүүл мэндийн үйлчилгээнд 13А шаардахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-04-07

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш амбулаторийн болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд 13А бичиг шаардахгүй.

Үүнд:

  • Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

  • Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ

  • Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ

  • Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ

  • Арьс, харшлын тусламж, үйлчилгээ

  • Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс

  • Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ

  • Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ

  • Сэргээн засах тусламж, үйлчилгээ

  • Амбулаториор хийгдэх мэс ажилбар гэх зэрэг дараах үйлчилгээг авахад 13А бичиг шаардахгүй гэдгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.