ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн албан хаагчдын саатуулсан иргэд дунд жирэмсэн эмэгтэй байсан уу

O.Admin
2022-04-08

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын сайн дурын жагсаалд оролцож байсан залуусаас 20-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулж, мэдүүлэг авч байгаа талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлсэн билээ.

Тэгвэл эдгээр иргэдийн дунд зургаан сартай жирэмсэн эмэгтэй байсан аж. Тус эмэгтэйн нөхөр нь ergelt.mn сайтад ярилцлага өгөхдөө энэ мэдээллийг өгсөн бөгөөд цагдаа нарт дэвсүүлэн чирэгдэж буй дүүгээ харсан эмэгтэй ухасхийхэд саатуулан баривчилсан гэх мэдээлэл өгчээ. 

Уг жирэмсэн эмэгтэй нь шөнө 02.00 цагийн үед дүүгээ гарч явсныг мэдэж, улмаар нөхөр ахтайгаа хамт дүүгээ хайхаар ирсэн бөгөөд цагдаа нарт чирэгдээд явж буйг хараад дүүгээ хамгаалахаар зүтгэхэд нь цагдаа нар баривчлан, саатуулсан бөгөөд Дэнжийн мянга руу ачигдах бололтой хэмээн ярьснаас хойш утас нь холбогдохгүй болж, одоо хүртэл холбоо барьж чадаагүй хэмээн түүний нөхөр нь тус сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.