ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн нүүрсний эрэлт ирэх хоёр жилд дээд цэгтээ хүрч магадгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-04-11

2021 оноос хойш дэлхийн нүүрсний хэрэглээ өмнөх арван жилд ажиглагдсан хэв маягтаа эргэн орох төлөвтэй байгаа талаар www.iea.org сайтад гарсан нийтлэлд дурьджээ. 

2021 онд нүүрсний эрэлт АНУ болон Европын Холбоонд богино хугацаанд сэргэсний дараагаар 2024 он хүртэл буурах хандлага ажиглагдаж буй. Эрчим хүчний салбарт нүүрсний эрчим хүчийг орлодог салхи болон нарны эрчим хүчний хурдацтай хөгжил нь цахилгаан эрчим хүчний эрэлтийг удаашруулж буй шалтгаан болоод байгаа юм.

Сэргээгдэх эрчим хүч болон бусад нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхийн тулд олон арга хэмжээ авч байгаа хэдий ч дэлхийн нүүрсний хэрэглээний гуравны хоёрыг бүрдүүлдэг БНХАУ, БНЭУ дэлхийн нүүрсний чиг хандлагыг тодорхойлсоор байна.  

БНХАУ-д 2022-2024 оны хооронд нүүрсний эрэлтийн өсөлт жилд дунджаар 1%-иас илүүгүй байх төлөв ажиглагдаж буй.

БНЭУ-д эдийн засгийн өсөлт нэмэгдсэнээр, эрчим хүчний эрэлт ихсэж байгаа нь нүүрсний эрэлтийг жилд 4 хувиар өсгөнө хэмээн таамаглаж байна. БНЭУ-ын нүүрсний эрэлт хэрэгцээ 2021-2024 он хүртэл 130 сая тонноор нэмэгдэх хандлагатай байна. Нүүрсийг их хэмжээгээр ашигладаг төмөр, гангийн ихэнхи үйлдвэрүүдэд богино хугацаанд нүүрсийг орлох технологи олон байдаггүйгээс шалтгаалан нүүрсний эрэлт буурахгүй хэвээр байгаа юм.

Уг байдлаас үзэхэд дэлхийн нүүрсний эрэлт 2022 онд 8025 сая тонн болж, урьд өмнө байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрч, 2024 он хүртэл энэ хэвээр байх төлөвтэй байна.