ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын шуурхай бүлэг энэ сарын 20-ны дотор Сэхээ боомтод ажиллана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-04-15

Экспортын хоёр дахь том боомт Шивээ хүрэн хилийн боомтын үйл ажиллагаа нь зогсоод зургаан сар болж байна.

Тус боомтыг нээх, гадаад худалдааг тогтворжуулах, цаашид Хятад улсын талаас тавьж байгаа шаардлагад нийцүүлэн зохион байгуулалт хийх, борлуулалт тээвэрлэлтийн шинэ технологи нэвтрүүлэх/ автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл/ зэрэг асуудлаар ажлын хэсэг БНХАУ-д суугаа элчин сайд Т.Бадрал, Хөх хотын консул С.Батхуяг нартай цахим хурал хийж, мөн боомтын одоогийн нөхцөл байдалтай танилцаж байна.

Дөрөвдүгээр сарын 20-ны дотор Хятад улсын талаас шуурхай бүлэг Сэхээ боомтод ажиллаж цар тахлын эсрэг халдвар хамгааллын бэлэн байдлыг шалгана гэдгийг консулын зүгээс онцоллоо.

Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламжаар орж ирэх 5 PCR лабораторийн хоёрыг нь Шивээхүрэнд байрлуулах барилга байгууламжийг яаралтай шийдвэрлэхийг Өмнөговь аймаг болон Хил хамгаалах ерөнхий газарт үүрэг чиглэл болголоо.