Өнгөрөгч амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж, бэртсэний найм нь нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдсэн аж. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 279 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 240, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.