Өнгөрөгч 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр архидан согтуурсан үедээ өөрийн багын найз Улсын начин Э.Энхбат агсныг онц хэрцгийгээр зодож амь насанд нь халдсан Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 29-ны өдрийн 10.00 цагт хэлэлцэхээр товложээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй. Түүнд 8-10 жилийн ял төлөвлөөд байгаа юм.