Улсын Ерөнхий Прокурорын Газраас "Допингийн 38 бөхийн зөрчил" гэх хэрэг бүртгэлийн талаарх гомдлын эцсийн хариуг Монголын Үндэсний бөхийн холбоонд ирүүлжээ.
Хариу мэдэгдэлд Сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэг, Допингийн эсрэг Үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд бөхчүүдийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, хахууль авсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэжээ.
Мөн гэмт хэргийн шинжгүй гэж прокуророос дүгнэн, хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.