ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр хүчтэй салхи шуурч, нойтон цас орно

O.Admin
2022-05-04

Өнөөдөр буюу тавдугаар сарын 04-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Агаарын температур шөнөдөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан байна. Ахиухан хэмжээний нойтон цас орсноос зам даваанд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.